Та өөрийн эрхэлдэг ажил, бизнесийн онцлогт тааруулж зээл эргэн төлөлтийн өөрт тохирох хэлбэрийг сонгоорой.
01. Сар бүрийн тэнцүү төлбөр
Зээлийн хүү + тодорхой хэмжээний үндсэн зээлийн төлбөр
Тогтмол цалинтай болон тогтмол орлоготой бизнес эрхлэгчдэд тохиромжтой.
02. Сар бүр тэнцүү үндсэн зээлийн төлбөр
Үндсэн зээлийн төлбөр + зээлийн хүү
Тогтмол орлоготой хүнд хэрэгтэй бөгөөд зээлийн хугацааны эцэст зээлийн хүүг арай бага төлөх нөхцөл болдог.
03. Тодорхой сард үндсэн төлбөр хийгдэх хуваарь
Сар бүр зээлийн хүү + тодорхой саруудад үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөж, бусад хугацаанд зээлийн төлбөр тэнцүү
Улирлын шинж чанартай орлого олдог ажил, бизнес эрхлэгчдэд тохиромжтой.
04. Хуваагдсан үндсэн зээлийн төлөлт
Сар бүр зээлийн хүү + тодорхой саруудад үндсэн зээлийг хувааж төлөх
Улирлын шинж чанартай, тогтмол бус орлоготой бизнес эрхлэгчдэд тохиромжтой.