Зээл ба Санхүүгийн боловсролтой иргэн

Зээл ба Санхүүгийн боловсролтой иргэн

Уншсан既読Read 7
ТүгээхShare共有する공유하기

Зээл нь санхүүгийн амжилтад хүрэх хэрэгсэл болох ч үүнийг хэрэглэхдээ эрсдэлийг тооцоолж, зөв шийдвэр гаргах нь чухал. Санхүүгийн боловсролтой байх нь зээлээ зөв ашиглах, санхүүгийн тогтвортой байдалд хүрэх хамгийн том алхам юм.


Зээл гэж юу вэ?

Зээл нь тодорхой хугацаанд, тодорхой нөхцөлөөр нэг тал (зээлдүүлэгч) нөгөө талд (зээл авсан тал) мөнгө эсвэл хөрөнгө зээлдүүлдэг харилцааг хэлнэ. Зээл нь нэг талын төлбөрийн хариуд мөнгө эсвэл бараа, үйлчилгээний гэрээний дагуу ологдог энэ нь тодорхой хугацаа, хүү, төлбөрийн нөхцөлтэй байж болно. Зээлдэгчийн үндсэн хариуцлага нь мөнгийг хугацаанд нь буцааж төлөх явдал юм.

Зээлийн ашиг:

Зээлийг зөв хэрэглэвэл олон ашиг тустай.

Амьдралын чанараа сайжруулах: Зээлээр орон сууц авах, боловсрол эзэмших, эмчилгээ хийлгэх зэрэг нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад тусалдаг.

Бизнесийн хөгжил: Бизнесүүд шинэ тоног төхөөрөмж авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ашиглах боломжтой.

Зарцуулалтыг хойшлуулах: Зээлийг ашиглан тодорхой бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ авахад хурдан хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой. Жишээ нь, орон сууц худалдан авах үед таны бүх мөнгийг нэг дор зарцуулахгүй, зээлийн тусламжтайгаар төлбөрийг хугацаанд нь хуваах боломжтой.

Зээлийн эрсдэл:

Зээлийг ашиглахад эрсдэлүүд байдаг. Эдгээр эрсдэлийг зөв үнэлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм:

  • Хүүгийн нэмэгдэлт: Зээл авсан хүү нь таны төлбөрийг нэмэгдүүлж, санхүүгийн ачааллыг нэмэх боломжтой. Тиймээс зээл авахдаа хүүгийн хувь, нөхцөлүүдийг сайтар судлах хэрэгтэй.
  • Төлбөрийн чадвар алдагдах эрсдэл: Зээл авсан хугацаандаа төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүй бол зээлийн хүү өсөж, энэ нь санхүүгийн хүндрэлтэй байдалд хүргэж болно.
  • Зээлийн түүх муудах: Төлбөрөө цаг тухайд нь төлөхгүй бол зээлийн түүх мууддаг бөгөөд үүний улмаас цаашид зээл авахад хүндрэлтэй болох боломжтой.

Зээлийн зөв хэрэглээ

Зээлийг зөв хэрэглэхэд хэд хэдэн зүйлийг баримтлах хэрэгтэй:

  • Төлбөрийн чадвараа үнэлэх: Зээл авахын өмнө таны орлого, зарлага, өр зээлээ тооцоолж, хэр их зээл авч чадах вэ гэдгээ шийдэх нь чухал.
  • Хүүгийн хувь болон нөхцөлийг судлах: Хүүгийн хувь өндөр байх тусам таны төлөх нийт мөнгө ихсэх болно. Тиймээс зээлийн нөхцөлүүдийг сайтар судалж, хамгийн таатай саналын дагуу зээл авах хэрэгтэй.
  • Төлбөрөө хугацаанд нь хийх: Зээл авсан үед түүний төлбөрийг хэзээ ч орхигдуулж болохгүй. Төлбөрөө хугацаанд нь хийх нь зээлийн түүхийг сайжруулж, ирээдүйд зээл авахад дэмтэй байдаг.

Эх сурвалж: banks.mn